Монголын анхны хувийн хэвшлийн компаниудын нэг болох Наран групп 2025 оны 9-р сарын 5–6-ны өдрүүдэд түүхт 35 жилийн ойн баяраа төрийн ордны их танхимд ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
1990 онд нээгдсэн анхны “Наран Шоп” валютын дэлгүүрээс эхэлсэн жижиг бизнес өдгөө худалдаа, түгээлт, хэвлэл мэдээлэл, нийтийн хоол, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт 12 охин компани, 1000 гаруй ажилтантай, дэлхийн 100 гаруй нэр хүндтэй брэндийг Монголын хэрэглэгчдэд хүргэдэг үндэсний хэмжээний групп болон өргөжжээ.
Наран группийн 35 жилийн замнал бол нэг компанийн түүх төдий бус, Монголын эдийн засгийн шинэчлэл, ардчилал, хувийн хэвшлийн хөгжлийн нэгэн тод илэрхийлэл юм. Ардчиллын эхэн үед зах зээлийн шинэ тогтолцоог хамтдаа бүтээлцэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэндүүдийг Монголын зах зээлд анх удаа албан ёсоор танилцуулсан нь салбартаа шинэ жишиг тогтоосон үйл явдал байлаа.
35 жилийн турш Наран групп зөвхөн бизнесийн салбарт төдийгүй нийгмийн хариуцлагаа ухамсарлан, байгаль орчныг хамгаалах, боловсролыг дэмжих, залуу үеийг чадваржуулах олон арван төслийг хэрэгжүүлж, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн нь тэдний бахархал төдийгүй ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм.
Ойн баярт Наран группийн хамт олон, олон улсын нэр хүндтэй түншүүд болох Storck, Yves Rocher,Thann, Swarovski, Seiko, Cream21 дэлхийд танигдсан брэндүүдийн төлөөлөл, дотоодын бизнесийн төлөөлөл болох МҮХАҮТ, Зам Тээврийн Яам, Голомт банк, Худалдаа Хөгжлийн банк, Монголын Төмөр Зам ХК, Номин холдинг ХХК, Шангрилла Улаанбаатар ХХК, Скайхайпермаркет ХХК, АПУ ХК, Смарт Ложик ХХК, MCS групп, Unitel групп, СБД ИТХ, СЭЗИС зэрэг үндэсний томоохон компаниудын удирдлагууд хүрэлцэн ирж, хамтдаа тэмдэглэсэн нь арга хэмжээний үнэ цэнийг улам тодотгов.
Наран группийн 35 жилийн ойн баярын үеэр компанийн хөгжил дэвшил, салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг ажилтнуудаа хүндэтгэлтэйгээр шагнаж, хамт олны бахархлыг бүтээлээ.
тус тус шагнагдсан нь Наран группийн бүтээлч хамт олны хөдөлмөрийг улс, салбар, олон нийт өндрөөр үнэлж буйг илтгэв.
Мөн Группийн хэмжээнд компаний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон жилийн турш тууштай ажилласан Нарангийн баатруудыг тодруулж 23 ажилтанд гадаад улсад аялах эрхийн шагнал болон урамшуулал гардуулсан нь ойн баярын онцлох мөчүүдийн нэг байлаа.
Түүнчлэн энэ өдөр “Наран группийн шилдгүүд”-ийг тодруулж, нийт 14 ажилтанд гадаад улсад аялах эрхийн шагнал гардуулсан нь зөвхөн хувь хүний хөдөлмөрийн үнэлгээ төдийгүй, хамт олны бүтээсэн хамтын үнэ цэний бэлгэ тэмдэг болж өрнөлөө.
“35 жил урт сонсогдож болох ч бидний хувьд энэ бол зөвхөн эхлэл юм. Ирэх 35 жилд бид дижитал шилжилтэд илүү анхаарч, хэрэглэгчийн туршлагыг шинэ шатанд гаргах, байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, олон улсын түвшний чанар, үйлчилгээг Монголын хэрэглэгчдэд хүргэх зорилго тавьж байна” хэмээн Наран группийн удирдлагууд онцолсны зэрэгцээ Наран группийн хамт олон өнгөрсөн түүхээ дурсахын зэрэгцээ ирээдүйн шинэ зорилт, шинэ сорилтыг угтан, “үнэ цэнийг хамтдаа бүтээх” эрхэм зорилгоо баталгаажуулсан юм.
Үнэ цэнийг бүтээсэн 35 жил - Наран Таны Хамгийн Сайн Сонголт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!