Монголын Волейболын Холбоо (МВХ)-ны ээлжит бус чуулган энэ сарын 6-нд болж, УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа холбооны 11 дэх, анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр томилогдсон билээ.
Тэгвэл МВХ-ны дүрэмд заасны дагуу өчигдөр Удирдах зөвлөл хуралдаад шинэ багаа томилсон байна.
Шинэ удирдах зөвлөлд,
- Ерөнхийлөгч Н.Амарзаяа
- Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөн
- Шигшээ баг, тэмцээн уралдаан хариуцсан Дэд ерөнхийлөгч Б.Тамир
- Салбар холбоод, зөвлөлүүд хариуцсан Дэд ерөнхийлөгч Т.Тогтохбаяр
- Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Д.Алтанхүү
- Мэдээллийн технологи, маркетинг, хэвлэл мэдээлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Н.Баттулга
- Тамирчдын зөвлөлийг төлөөлж Х.Номинзул
- Шүүгчдийн зөвлөлийг төлөөлж Г.Золбаяр
- Дасгалжуулагчдын зөвлөлийг төлөөлж Р.Тамираа
- Ахмадын зөвлөлийг төлөөлж Я.Энхмаа
- Нийслэл дүүргийн зөвлөлийг төлөөлж Т.Батцогт
- Багийн эздийн зөвлөлийг төлөөлж Т.Жавхлан
- Хууль, эрх зүйн төлөөлөл А.Мөнхбаяр
- Санхүүгийн төлөөлөл Б.Болор
- Олон улсын шүүгчид нэр дэвшигч Г.Ууганчимэг
- Хобби эйс волейболын клубийн эзэн Ж.Наранбаатар
- Баянзүрх дүүргийн БТСХ-ны дарга Э.Батхүү нар багтжээ.
Шинээр байгуулагдсан Удирдах зөвлөлийн 01 тоот тогтоолоор МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Алтангэрэлийн Очгэрэлийг томиллоо.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!