Улсын хэмжээнд энэ оны наймдугаар сард нийт 258,138 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх долдугаар сартай харьцуулахад 3.2 хувиар өссөнийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн
Үүнээс 98.7 хувийг цагдаагийн байгууллага, 1.3 хувийг гааль, татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Наймдугаар сард зөрчил гаргасан 254,279 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.4 хувиар, 1,072 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 10.7 хувиар тус тус өссөн байна.
Шийтгэл оногдуулсан иргэний 77.1 хувь нь эрэгтэй, 22.9 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчил гаргасан иргэдийн 60.9 хувь нь 26-45 насныхан байна.
Нийт зөрчлийн шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл:
244,002 буюу 95.5 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар, 7,579 буюу 2.9 хувийг бүртгэлд авч хялбаршуулж, 709 буюу 0.2 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 3,061 буюу 1.2 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Наймдугаар сард
Харин танхайрах зөрчил 5.4 хувиар, хулгайлах зөрчил 25.9 хувиар тус тус буурчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!