Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын жишиг бүхий цоо шинэ махан хүнсийг зах зээлийн дундаж үнээр хэрэглэх боломжийг Траст Трейд ХХК олгож байна

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Траст Трейд компани 25-н жилийн ойн баяраа тохиолдуулж хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангасан, чанар стандартад нийцсэн, эрүүл махан хүнсийг хүргэн ажиллах зорилгын хүрээнд HALAL болон HACCP стандартыг хангасан өөрийн үйлдвэрт төхөөрч, ангилан бэлтгэсэн малын шинэ махыг худалдаалах төслийг Номин Тав Трейд ХХК-тай хамтран амжилттай эхлүүллээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хэрэглэгчдийн өдөр тутмын хүнсний гол хэрэглээ болсон бүх махны нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр, эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан орчноос худалдан авах улмаар түүхий эдийн гарал үүслийн баталгаа бүхий эрүүл, аюулгүй махан хүнсийг хэрэглэх боломжийг бий болгож байгаа юм.

2025 оны 9-р сарын 9-нд шинэ мах худалдаалах эхний салбараа Номин Хан-Уул агуулахад нээсэн бөгөөд 7 хоногийн турш онцолсон нэр төрлүүд дээр нээлтийн урамшуулал зарласан байгаа юм байна.

Цаашид хэрэглэгчдэдээ улам ойртох зорилгоор Номин сүлжээ дэлгүүрийн бусад салбаруудад нээлтээ хийхийг зэхэж байна хэмээн Маркетингийн албаны дарга Б.Амартүвшин мэдэгдлээ.

зураг
 
зураг
 

HALAL стандарт гэж юу вэ?

Халал стандарт гэдэг нь зөвхөн мусульман хэрэглэгчдэд хамаатай ойлголт биш юм. ХАЛАЛ стандарт нь шашны зан ёсыг технологитой холбосон байдгаараа бусад стандартаас өвөрмөц ялгаатай. Бүтээгдэхүүний хувьд малыг төхөөрөхдөө шашны ном ёсоор төхөөрөх бөгөөд төхөөрсөн мал ямар нэгэн өвчингүй эрүүл байх гэх мэтчилэн шаардлагууд байдаг. Уг шаардлагуудыг хангаж бэлтгэсэн хоол хүнсийг Халал буюу зөвшөөрөгдсөн цэвэр хүнс гэж нэрлэдэг.

Траст трейд компани нь ХАЛАЛ стандартыг хангасан өөрсдийн төхөөрөх үйлдвэрээ 2023 онд нээж дотоодын мах махан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

зураг
 

HACCP стандарт гэж юу вэ?

HACCP гэдэг нь “Hazard analysis critical control point” буюу “Эгзэгтэй цэгийн аюулгүй байдлыг хянах тогтолцоо” гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо юм.

Хүнсний үйлдвэрлэлийг анхан шатнаас нь эхлэн эцсийн бүтээгдэхүүн бэлэн болж, хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх дамжлагын аюултай байдлын эрсдэлийг үнэлж, хяналт тавин, системтэйгээр судлан шинжилнэ гэсэн үг юм.

Энэхүү стандартыг Траст трейд компани нь 2015 оноос хойш хэрэгжүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн ажиллаж байна. #Итгэлтхүнсийгтаныширээнд #ТрастТрейд25жил

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Trust trade хуудаснаас үзнэ үү. 

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.