“Хан Алтай ресурс” ХХК нь орон нутагтай байгуулсан “Нийгмийн хариуцлагын гэрээ”-ний хүрээнд Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд тус компаниас багийн эмч нарт зориулж туулах чадвар сайтай Toyota Probox маркийн 20 ширхэг автомашиныг 2025 оны 9 дүгээр сарын 5-нд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд аймгийн удирдлага, Эрүүл мэндийн газар болон багийн эмч нарт хүлээлгэн өглөө.
“Хан Алтай ресурс” ХХК нь жил бүр боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, байгаль орчны чиглэлээр “Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хөрөнгө оруулалт нь орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр бүхий хамтын ажиллагаа, түншлэлийн тод жишээ болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!