Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Худалдаалагдаж буй сурах бичгийн багц 94-129 мянган төгрөгийн үнэтэй. Төлбөрийг хувааж төлж болно"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025-2026 оны хичээлийн жилд дунд болон ахлах ангийнхны хэрэглэх сурах бичгийн багц 94-129 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Гэхдээ гар дээрх худалдаагаар үнэ хөөрөгдөхөөс сэргийлж, захиалгыг цахимаар авч, анги удирдсан багшаар нь дамжуулан сурагчид хүргэхээр болжээ. 

Энэ талаар Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир "Төлбөрийг дөрөв хувааж төлөх, дараа нь төлөх зэрэг боломжтой. Хувааж төлөх зардал нь худалдаалах сурах бичгийн хувьд 38-48 мянга байгаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Багцаар нь төлөх үнэ нь 94-129 мянган төгрөг. Үүнийг эцэг эх хувааж төлж болох учир санхүүгийн болон цаг хугацааны дарамтгүй. Анги удирдсан багшаар дамжуулан захиалга өгөхөд Улаанбаатарт хотод 24-72 цагийн дотор, орон нутагт таван өдрийн дотор хүүхдийн гарт очно. 

Мөн сургуулиуд нэгдсэн захиалга хийж болох бөгөөд энэ тохиолдолд орон нутагт нь аравдугаар сарын эхний долоо хоногт хүргэнэ" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Сурах бичгийн гол асуудал нь Улаанбаатарт үүсэж байгаа. Жишээлбэл 154 дүгээр сургуулийн нэгдүгээр ангид 271 хүүхэд элсэх тооцоололтой байсан ч 380 хүүхэд элссэн. Эдгээр хүүхдийн сурах бичгийг шийдэх ёстой болсон. 34 дүгээр сургуульд тооцоолж байснаас сурагчийн тоо 1,500-аар нэмэгдсэн зэрэг нь зохион байгуулалт, тохируулгыг богино хугацаанд хийх шаардлага үүсгэсэн, бид ажиллаж байгаа" гэлээ.