Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь ₮10 саяыг авсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг маркийн гар утсаа хулгайд алдаж, удалгүй тухайн иргэний данснаас 10 сая төгрөгийг бусад руу шилжүүлсэн байна.
Иргэд та бүхэн таны хувийн мэдээллийг хадгалсан гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайтар хангах, гар утас болон бусад ухаалаг төхөөрөмж, интернэт банкандаа хялбар нууц үг оруулахаас татгалзан, сонор сэрэмжтэй байж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!