Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 12,13-нд ихэнх нутгаар сэрүүснэ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны 09-р сарын 10-наас 09-р сарын 14-нийг хүртэлх ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

2025 оны 09-р сарын 10-наас 09-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 

  • Есдүгээр сарын 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Есдүгээр сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • Есдүгээр сарын 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • Есдүгээр сарын 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд нутгийн баруун хагаст,

  • Есдүгээр сарын 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч 12-нд нутгийн баруун хагаст 
  • Есдүгээр сарын 13-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +17...+22 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.