Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "FISSURE Playground 2" тэмцээн Сербийн Белград хотод энэ сарын 12-21-нд зохион байгуулагдана.
Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "The MongolZ", Европын "FaZe Clan", Саудын Арабын "Team Falcons", Туркийн "Aurora Gaming", Европын "G2 Esports" зэрэг шилдэг 16 баг тойргийн журмаар тоглох гэж байна.
Манай улсын "The MongolZ" баг эхний тойрогт Францын "3DMAX" багтай энэ долоо хоногийн Баасан гарагийн 19:30 цагт "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглохоор оноолт таарлаа.
"FISSURE Playground 2" тэмцээний тойргийн шатанд гурван удаа ялалт байгуулсан найман баг Playoffs буюу хасагдах шатанд тоглох эрхтэй болно. Playoffs шатны тоглолтууд есдүгээр сарын 19-21-нд Белград хотын 20 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Энэ тэмцээнд түрүүлсэн баг 200,000 ам.доллар, дэд байр эзэлсэн баг 100,000 ам.доллар, 3-4 дүгээр байрт шалгарсан баг тус бүр 40,000 ам.долларын шагнал авах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!