Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Билгүүн: Улсын Их Дэлгүүрийн урд барьсан чимэглэлийн байгууламжийг буулгана

Б.Манлай
2025 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их Дэлгүүрийн/УИД/ урд барьсан байгууламжийг буулгахаар болжээ.

Энэ тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Улсын Их Дэлгүүрийн урд барьсан зөвшөөрөлгүй байгууламжийг буулгах талаар мэдэгдлийг тус дэлгүүрийн удирдлагад өглөө.

“Номин холдинг” компани нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Фонтамын хойно хуучин лед дэлгэц буюу гадна зар сурталчилгааны байгууламжийг ашиглалтын гэрээтэй ашигладаг байсан. Хуучин лед дэлгэцийн суурийг ашиглаж байгууламж барих хүсэлтийг тавьсан юм. Гэвч лед дэлгэцийн зориулалттай багана байсан газарт баримал болон чимэглэлийн байгууламж бариулах боломжгүй гэдгийг мэдэгдэж, Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл авч барих ёстой гэсэн тайлбарыг хэлсэн ч байгууламжийг барьсан байна” гэв.

Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барилга байгууламж барихыг хуулиар хориглосон бол самбар байршуулах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас олгодог байна.

 


Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс