Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан салбарын шилдгүүдийг 2025 оны 09-р сарын 05-ны өдөр Соёлын төв өргөөнд нэрлэв. Энэ үеэр “Актив Гарден” төсөл барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа.
“Актив Гарден” төсөл нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Хан-Уул дүүргийн Яармагт, эрүүл хөрс, цэнгэг агаар бүхий Богд уулын бэл, Туул голын хөвөөнд байрлах бизнес зэрэглэлийн орон сууцны цогцолбор юм. Тус төсөл 9 блок, нийт 1,080 айлын орон сууцыг багтаасан бөгөөд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэсэн төлөвлөлттэйгөөр хэрэгжиж байна.
Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээж буй “Актив Гарден”-ий барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ оны 12-р сард 4-р ээлжийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Жилд хоёр удаа улсын комисс ажиллуулж буй нь төслийн үнэ цэнэ, баг хамт олны хариуцлага, найдвартай ажиллагааг бататган харуулж байна.
Төлөвлөлтийн хувьд барилгын архитектурыг трапец хэлбэр, ташуу хийцлэлээр шийдсэн нь айл бүрд нарны гэрэл хангалттай тусах боломжийг бүрдүүлж, шинэ суурьшлын бүсэд шинэлэг өнгө төрхийг бий болгож байна. Төслийн нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, спортын болон хүүхдийн тоглоомын талбай, чөлөөт амралтын бүс төлөвлөгдсөн бол 16 хувьд автомашины зам, зогсоол, 14 хувьд барилга байгууламжийг байрлуулжээ.
Мөн эрчим хүчний хэмнэлттэй А түвшний ногоон гэрчилгээтэй барилга бөгөөд хүрээлэн буй орчныг хамгаалах үүднээс 5,000 гаруй мод сөөг тарьсан байна. Хотхоны дотор улсын сургууль, шоппинг молл зэрэг хүний өдөр тутмын хэрэгцээг нэг дор шийдэх цогц төлөвлөлтөөрөө шинэ суурьшлын бүсийн жишиг төслөөр тодорч байгаа юм.
Ийнхүү “сайн төлөвлөлтөөс – сайн гүйцэтгэл”-ийн жишээ болсон “Актив Гарден” төсөл 2025 оны барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, бахдам амжилтаа бататгалаа.
Өсөн нэмэгдэх үнэ цэн – АКТИВ ГАРДЕН РЕЗИДЕНС
Харилцах утас – 7555 5500
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!