Ирэх аравдугаар сарын 22-ноос 31-нийг дуустал Бахрейн Улсад болох Азийн Залуучуудын III Наадмын шагналын медалийг албан ёсоор танилцууллаа.
Уламжлалт алт, мөнгө, хүрэл өнгө бүхий медальд наадмын албан ёсны бэлгэ тэмдэг байрлаж, түүнийг хүрээлсэн уран хийцүүд нь “Bahrain” хэмээх үгнээс сэдэвлэгдэн, тус улсын соёл, үндэсний онцлогийг илэрхийлжээ.
Наадмын үеэр нийт 24 спортын төрөлд 1,677 медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Үүнд:
Азийн залуучуудын наадмын тамирчид усан спорт, хөнгөн атлетик, бадминтон зэрэг уламжлалт төрөлд оролцохын зэрэгцээ тэмээний уралдаан, цахим спорт (е-спорт), далайн эргийн хүндийн өргөлт зэрэг өвөрмөц төрөлд өрсөлдөнө. Мөн жүдо, жиү-жицү, кабадди, муай тай, таеквондо зэрэг тулааны урлагийн төрлүүд багтсан.
Энэ удаагийн наадамд Азийн 5,000 гаруй залуу тамирчин оролцохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!