Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

МАК компани ШУТИС-ийн ГУУС-ийн Маркшейдерийн сургалт, судалгааны лабораторийг иж бүрэн тохижуулж өглөө

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

“Монголын Алт” (МАК) ХХК боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд ШУТИС-ийн Маркшейдерийн сургалт, судалгааны лаборатори болон багш нарын танхимыг иж бүрэн тохижуулж, өнөөдөр албан ёсоор нээлээ. Мөн энэ үеэр ШУТИС-ийн зүгээс Маркшейдерийн сургалт, судалгааны лабораторийг МАК компанийн үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Бямбаагийн Нямтайширын нэрэмжит болгож байгаагаа зарласан юм. 

МАК компани Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах үүднээс энэхүү танхимыг 457 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулжээ. Тодруулбал, танхимыг бүрэн засварлаж 33 суурин компьютер, маркшейдер-инженерийн мэргэжлийн тоног төхөөрөмжийн хамтаар хүлээлгэн өгч байна.

зураг
 
зураг
 

Үүгээр зогсохгүй цаашид сургуулийн коридорыг засварлахаар төлөвлөжээ. Танхимыг засахдаа МАК компанийн үйлдвэрлэж буй европ стандартын барилгын материалуудыг ашигласан байна. Тухайлбал, хаалга, цонхыг нь МАК Евро Виндоор үйлдвэр нийлүүлсэн аж.

Шинээр тохижуулсан Маркшейдерын сургалт судалгааны лабораториор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн 1000 гаруй оюутан өдөр тутамдаа үйлчлүүлж таатай орчинд онол, практикт суралцах боломжоор хангагдаж байгаа юм.

зураг
 

Түүнчлэн МАК компани нь уул уурхайн салбарын ирээдүйн ажиллах хүчнийг бэлтгэх чиглэлд анхааран техник, технологийн мэргэжилтэн бэлтгэж буй 3 их сургууль болон орон нутгийн 6 политехникийн коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тогтвортой хамтран ажиллаж байгаа юм.

Мөн улс орны хөгжлийн нэн тэргүүний салбар болох эрчим хүчний салбарын залуу боловсон хүчнийг бэлтгэх, ур чадварыг хөгжүүлэх бодлогын хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт нийт 2 тэрбум гаруй төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн оюутнуудыг урт хугацаанд цалинтай дадлагажуулах, үргэлжлүүлэн тогтвортой ажлын байраар хангах зэргээр дэмжин ажиллаж байгаа аж.

зураг
 
зураг
 

Тус компани өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын 100 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ.  Үүнээс зөвхөн боловсролын салбарт гэхэд л 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Ирээдүй хойчийнхоо суралцах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс Өмнөговь аймгийн Гурвантэс суманд сургууль, дотуур байр, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хүүхдийн цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандарт бүхий 960 хүүхдийн багтаамжтай сургууль байгуулсан нь Монгол Улсын жишиг бүтээн байгуулалтын нэг болсон билээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.