Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан багшлах эрхээ хасуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн зургаадугаар сард нэгэн хувийн их сургууль Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кон Хигийн магистрын зэргийг цуцалсантай холбогдуулан түүний багшлах эрхийг хасаж байгааг Сөүлийн Боловсролын Газар өчигдөр зарлажээ.

Одоо авлигын хэргээр хоригдож байгаа тэргүүн хатагтай асан эрх хасах шүүх хуралд оролцоогүй, ямар нэг мэдэгдэл ирүүлээгүйг нэмж мэдээлсэн байна.

Харин хорих газрын захиргаагаар дамжуулан шүүхийн шийдвэр болон протокол тэмдэглэлийг түүнд танилцуулжээ.

Хэрвээ заасан хугацаанд Ким Кон Хи шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй бол багшлах эрхийг хасах асуудал эцэслэн шийдэгдэх юм байна.

Сөүл хотын Сүкмёны эмэгтэйчүүдийн их сургууль өмнө нь Ким хатагтайн тус сургуулиас авсан магистрын зэргийг бусдын оюуны өмчийг дипломын ажилдаа хулгайгаар ашигласан үндэслэлээр цуцалж байжээ.

Боловсролын сэдвээр хамгаалсан магистрын дипломын ажил дээрээ үндэслэн тэр багшлах эрх авсан юм байна.

 

Эх сурвалж: Yonhap News