Голомт банк Европын холбооны санхүүжилтээр “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд Голомт банк Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн 7 их сургууль \СЭЗИС, ОТИС, Мандах их сургууль, ХААИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, ИЗОУИС, МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургууль\-тай ажил олгогч талаас нь хамтран ажиллаж, хөтөлбөртөө 300 гаруй оюутныг амжилттай хамруулан ажлын байраар хангаад байна.
Хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж буй их, дээд сургуулиудын оюутнууд Голомт банканд ажиллангаа онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, туршлага хуримтлуулахаас гадна банкны үндсэн ажилтнуудтай адил цалин, хөнгөлөлт хангамж эн тэнцүү олгогддог нь оюутнуудад давуу тал болдог.
/Хөтөлбөрийн зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү/
Голомт банкны хөтөлбөрт хамрагдсанаар:
Их, дээд сургуулиуд Голомт банктай хамтран ажилласнаар:
Их, дээд сургуулиуд Голомт банкны “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-т оюутнуудаа хамруулахад нээлттэй бөгөөд ирэх хичээлийн жилүүдэд хамтран ажиллах боломжтой.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Хамтран ажиллах их, дээд сургуулиуд ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!