Хүүхдийн урлан бүтээх төвөөс Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойд зориулан “Өнгөөр Урласан Нөхөрлөл" сэдэвт бүтээлийн уралдаан зарлажээ.
Тус уралдаан нь Уран зураг, Гар урлал, Монгол уран бичлэг, Ханз уран бичлэг гэсэн төрлөөр зохиогдох бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой юм байна.
Уралдаанд оролцох хүүхдүүдийн бүтээлийг есдүгээр сарын 26-ны 16:00 цагт хүртэлх хугацаанд Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд хүлээн авах аж. Бүтээл хүлээн авснаас дөрвөн өдрийн дараа буюу есдүгээр сарын 30-ны 14:00 цагт шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!