Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Ипотекийн банкаар орон сууцны санхүүжилт өгөхийн тулд иргэдийн урт хугацааны хуримтлалыг дэмжих хэрэгтэй"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрөөс ипотекийн банк байгуулах тал дээр ач холбогдол өгч байгаа энэ цаг үед өнгөрсөн жилээс эхлэн Германы Шпаркассэ банктай хамтран хэрэгжүүлж буй орон сууцны төрөлжсөн санхүүжилтийг олгох шинэ тогтолцоог монголд нэвтрүүлэх төслийг удирдаж буй Маркус Лох энэ тогтолцоог хэрхэн зөв хийх талаар дараах мэдээллийг өглөө. 


Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банкийг амжилттай явуулахын тулд: 

1.Хувийн хэвшилд тулгуурласан, сайн засаглалтай, шинэ банк байх 

  • Орон сууцны санхүүжилт нь зөвхөн тусгайлсан банк байгуулснаар тогтохгүй. Бүтэн тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй
  • Холимог санхүүжилтийн систем дээр тулгуурласан байх 

2. Иргэдийн урт хугацааны хуримтлалыг дэмжсэн, цаашид байрны үнийн хөөрөгдлийг үүсгэхгүй байх.

  • Иргэд урт хугацааны хуримтлалаараа байрны урьдчилгаа төлбөрөө гаргах боломжтой байх
  • Төрийн татаас, батлан даалттай зорилтод бүлэгтээ чиглэсэн байх хэрэгтэй 
  • Татварын хөнгөлөлттэй, ажил олгогчийн оролцоотой 
  • Даатгалын хамгаалалттай 
  • Заавал дагаж мөрдөх зохицуулалттай
  • Урт хугацааны зээл хадгаламжтай 

3. Үндэсний баялгаас сангаас орон сууцны санхүүжилтэд эх үүсвэр гаргаж байгаа бол 100 хувь зээл бус татаас, дэмжлэг хэлбэрээр олгож хувийн эх үүсвэрийг татан оролцуулах хөшүүрэг бий болгох. 

  • Төрөөс дэмжлэг аваад эхэлбэл олон хүн хувийн орон сууцтай болох боломжтой болно. 
зураг
 

 

4. Оршин суугаа газраа амьдрах таатай орчин хөршийн хамтралыг дэмжих, санхүүгийн хөшүүрэг бий болгох.