ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм" судалгааг танилцуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

"Виста" оффист

10:30 цагт Монголын Банкны холбооны "Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

Тусгаар тогтнолын ордонд 

11:00 цагт МАН-ын их хурал, бага хурлыг нэн даруй хуралдуулж намын дараагийн даргаа яаралтай сонгох шаардлагыг удирдах зөвлөл, ЕНБД хүргүүлнэ. 

“Монгол Ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Баруун бүсийн усан хангамжийн төсөлд оролцогч “BARAN GROUP LIMITED” ХХК-ийн үйл ажиллагаанаас болж Монголын олон компани хохирсон, цаашид өөр аж ахуйн нэгжүүд ч хохирч болзошгүй байгаа талаар “НБИК”, “Ricon”, “Монкон НБИК” ХХК-ийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:30 цагт Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт “Гацуурт” ХХК-ийн удирдлагууд хууль зөрчиж байгаль орчинд хохирол учруулсан, хүний эрхийг зөрчсөн талаар малчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа.