Аэро Монголиа ХХК Хөххот чиглэлийн нислэгээ сэргээлээ
Аэро Монголиа ХХК 2025 оны 9 дүгээр сарын 22-ноос Хөххот чиглэлийн нислэгээ дахин эхлүүлж байгаагаа зарлалаа.
Нээлтийн нислэгийг тохиолдуулан тус компанийн зүгээс 10 дугаар сарын эцэс хүртэл зорчигчдод хямдралтай үнээр зорчих урамшууллыг зарласан байна. Хямдралтай үнийн хувьд:
- Нэг талдаа: 413,310 төгрөг
- Хоёр талдаа: 673,950 төгрөг
Аэро Монголиа ХХК нь Хөххот чиглэлдээ зорчигчдодоо илүү хямд, хүртээмжтэй үнийн урамшууллыг санал болгож байгаагаараа онцлогтой.
Нислэгийн цаг:
Даваа гараг:
Улаанбаатар → Хөххот: M0801 | 11:45–13:15
Хөххот → Улаанбаатар: M0802 | 14:15–15:45
Баасан гараг:
Улаанбаатар → Хөххот:M0801 21:00-22:30
Хөххот → Улаанбаатар: M0802 00:05-01:35
Тийз захиалах:
☎ Утас: +976 7010 3030
Facebook messenger: Aero Mongolia
Website: www.aeromongolia.com
Email: callcenter@aeromongolia.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
