Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тэвчих хэрэггүй. Илүү дээр сонголт бий

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 3
Сурталчилгаа
зураг
 

Өдөр бүрийн жижиг тэвчилтүүд бидний боломжийг хааж байдаг.

Шууд дамжуулалтын оргил үед гацах, хүүхдийн дуртай нэвтрүүлэг тасалдах, төлсөн үнэдээ үл тохирох үйлчилгээг авах үедээ бид эхэндээ бухимдаж, дараа нь зүгээр л тэвчиж сурдаг. Гэвч тэвчилт олонтоо давтагдахад тэр нь амьдралын нэг хэсэг шиг санагдана.

Эцэст нь бид өөрсдөө ч анзааралгүй, “ийм л байдаг юм” гэж хүлээн зөвшөөрнө. Гэтэл мөнхөд хэрэглэх үйлчилгээ гэж байхгүй. Илүү дээр сонголт үргэлж гарч ирдэг. 

Өмнө нь гэрийн интернэт үйлчилгээгээ солих нь гэрээ нүүлгэхдээ л хийдэг төвөгтэй ажил байв. Одоо хувцсаа солих шиг амархан боллоо.

Мобикомын хамт олон технологи дан ганц хурд, хүчин чадал бус, харин хүний хэрэгцээ, мэдрэмж, өдөр тутмын туршлагад нийцсэн шийдэл байх ёстой гэдэг үзэл санаа дээр нэгддэг. Тэгвэл энэ итгэл дээр нэгдсэн Мобиком Корпорацийн 1,700 ажилтан гар нийлж Монгол орны өнцөг булан бүрд “Mobihome” өрхийн үйлчилгээг нэвтрүүллээ.

“Mobihome” бол Монголын анхны “HomeTech” үйлчилгээ. “HomeTech”  гэдэг нь зүгээр нэг телевиз, интернэт хосолсон үйлчилгээ бус, цаашлаад таны гэрт хэрэгтэй бүх төрлийн технологийг багтаасан цогц ойлголт юм.

зураг
 

Одоогоор энэхүү үйлчилгээ нь “5G Home” (5G FWA) утасгүй төхөөрөмжид суурилсан бөгөөд Монгол орны аль ч цэгт, шилэн кабельгүй холбогдоогүй байсан ч хамгийн хурдан интернэтийг суурилуулах боломжийг олгож байгаа. Ирээдүйд “Mobihome”-ийн хэрэглэгчид Монголын хамгийн хурдан интернэтийн тусламжтай гэрлийн унтраалга, хяналтын камер, дулаан хэмжигч, цоож, чанга яригч гээд гэрийнхээ цахилгаан хэрэгсэл, төхөөрөмжүүдийг гар утастайгаа холбож, алсаас удирдах боломжтой болно. 

Өөрөөр хэлбэл “Mobihome” таны гэрт шаардлагатай технологийн шийдлүүдийг цогцоор нь санал болгоно. Технологи хэдийнээ Монгол өрх бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Одоо үүнийг илүү хүний хэрэгцээ, мэдрэмж, өдөр тутмын амьдралд ойртуулж өгөх цаг иржээ.

“Mobihome”-ийн шинэ хэрэглэгч болоод 3 сарын турш үнэ төлбөргүй туршаад үзээрэй. Захиалга өгөх бол ЭНД дарна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.