Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш баруун, төвийн аймгуудын зарим хэсгээр аадар бороо орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш буюу есдүгээр сарын 04-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж нутгийн баруун хагаст сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Иймд болзошгүй мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Нөөлөг салхи гэж юу вэ? 

Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй. 40 м/с секундээс ч давсан тохиолдол бүртгэгдэж байжээ.  

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан маргаашийн цаг агаарын прогноз: