Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

ТЭСО Группийн дэргэдэх “Зөв багачууд” цэцэрлэгийн хоёр дахь салбар нээлтээ хийлээ

ikon.mn
2025 оны 9 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Жил бүр хичээлийн шинэ жилийн баяр хөөр, догдлол дүүрэн мөчүүдтэй зэрэгцэн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал яригдсаар олон жил өнгөрчээ. Харин ТЭСО Группийн ажилтнуудын хувьд энэ асуудал шийдэгдээд хэдийнээ 6 жил болжээ.

Учир нь ТЭСО Групп ажилтнуудынхаа дунд “Соёл, сэтгэл ханамжийн судалгаа” явуулж, дийлэнх саналд үндэслэн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд “Зөв багачууд” цэцэрлэгийг 2019 онд ашиглалтад оруулсан. Ингэснээр 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг хувийн хэвшлийн байгууллагын дэргэдэх анхны улсын цэцэрлэг болсон онцлогтой.

Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр ажилтнууд хүүхдүүдийнхээ цэцэрлэгт элсэн орох асуудал болоод эрүүл, аюулгүй орчинд чанартай боловсрол эзэмшихэд санаа зовохгүйгээр хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Цаашлаад ажлын бүтээмж сайжрахад түлхэц болсон байна.

зураг
 
зураг
 

Тэгвэл энэ хичээлийн жил “ТЭСО Фүүдс Парк” үйлдвэрийн нэгдсэн цогцолборт "Зөв багачууд" цэцэрлэг ашиглалтад орж, 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн 2 дахь цэцэрлэг нь нийт 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ба хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй, тав тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс олон улсын стандартын шаардлагад нийцсэн анги танхим, сургалтын хэрэглэгдэхүүн, гадна болон дотор тохижилтыг сайтар төлөвлөн гүйцэтгэжээ.

Түүнчлэн боловсролыг дэмжигч ТЭСО Групп суралцагч багачуудынхаа оюунд хөрөнгө оруулж шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн сэтгэлгээг хөгжүүлэх суурь мэдлэг, үнэт чанар, зөв хандлагад суралцах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж “ЗӨВ” Монгол иргэнийг төлөвшүүлэх их үйлсэд түүчээлэн ажиллаж байгаа үндэсний баялаг бүтээгч компани юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.