ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын бүртгэл эхэлжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хүүхдийн Урлан Бүтээх Төв(ХУБТ)-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ.
Элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 12-ныг дуустал өдөр бүр 09:00-17:00 цагт төвийн байранд явагдаж буй.
Энэ хичээлийн жилийн хувьд ХУБТ нь 2-12 дугаар ангийн сурагчдад зориулан
- уран зураг /анхан шат/
- монгол уран бичлэг
- монгол зураг
- эко гар урлал
- дизайн урлал зэрэг 20 төрлийн сургалтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулна.
Бүрдүүлэх материал:
- Төрсний гэрчилгээ /хуулбар/
- Цээж зураг 1%
Өглөөний сургалт 09:00-11:00 цагт, өдрийн сургалт 14:00-16:00 цагт явагдана.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
