Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хубилай хаан мэндэлсний 810 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд есдүгээр сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарь болон бай шагналыг танилцуулж байна. 

  • Есдүгээр сарын 13-ны 13:00 цагт Хубилай хаан мэндэлсний 810 жилийн ой, Монголын барилгын салбарын 99 жилд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • Есдүгээр сарын 27-ны 11:00 цагт Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат бөх Дагвадоржийн Мягмарсүрэнгийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн улирлын нээлтийн барилдаан /бөхийн тоо харгалзахгүй/
Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлсэн. Хубилай хаан эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн хаан билээ.