“Goblin” киноны дуугаараа танигдсан БНСУ-ын алдарт дуучин Punch Монголд үнэгүй тоглоно
🇰🇷 ✨ K-WAVE CONCERT – KOREA WEEK 2025 ✨ 🇲🇳
📢 K-Drama lovers, анхаарлаа хандуулаарай! 🎶
“Korea Week” арга хэмжээг тохиолдуулан, БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын яамны харьяа БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын KTO Улаанбаатар төлөөлөгчийн газар та бүхэнд K-WAVE CONCERT-ийг бэлэг болгон барьж байна.
🎤 Солонгосын олон ангит киноны дууны хатан 👑, “K-Drama OST Queen” PUNCH Монголд анх удаа ирэх гэж байна! Түүний нийт дуу нь 1 тэрбум гаруй үзэлттэй бөгөөд K-POP сонирхогч залуустаа зориулан амьд тоглолт хийх гэж байгаа юм.
✨ Punch-ийн алдартай бүтээлүүд:
- Stay With Me (Goblin киноны дуу) – 541 сая үзэлт
- Say Yes (Moon Lovers: Scarlet Heart Ryeo киноны дуу) – 330 сая үзэлт
- Everytime (Descendants of the Sun киноны дуу) – 333 сая үзэлт
📆 Огноо: 2025.09.07
📍 Байршил: Сүхбаатарын талбай
⏲ Цаг: 19:00
(Тоглолт зөвхөн ГАНЦХАН удаа ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ)
👉 Энэ бол олон сая хүний сонсож, дурласан дууг өөрийн биеэр мэдрэх цорын ганц боломж! Та заавал ирээрэй!
📎 docs.google.com/forms/
❗❗1000 хүний хязгаарлалттай-энэхүү FORM-ийг бөглөж бүртгэл баталгаажна!. Google form бөглөсөн хүмүүсээс Random-оор 10 хүн шалгаруулж BTS-ийн цомог бэлэглэнэ! ❗❗
📌 Тоглолтын ерөнхий зохион байгуулагч: БНСУ-ын Соёл Спорт Аялал жуулчлалын яам, БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар
📌 Дэмжигч: БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
