Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

3х3-ын "Улаанбаатар Амазонс" баг эмэгтэйчүүдийн шигшээ цувралд өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээний энэ оны эцсийнх нь БНХАУ-ын Шанхайд болно. Улирлын турш цуглуулсан оноогоороо чансаа тогтоож, шилдэг найман баг нь шигшээд хүч үздэг уламжлалтай. 

Тэгвэл Монголын "Улаанбаатар Амазонс" баг 320 оноо авснаар зургаадугаарт жагсаж, тус тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Тэд нийт 14 цуврал тэмцээний зургаад нь оролцохдоо хоёр удаа хүрэл медаль хүртэж, нэг удаа дөрөвдүгээр байр эзэлсэн бол гурван тэмцээнд нь долдугаар байранд орсон амжилтаар улирлыг өндөрлүүлж байна.

"Улаанбаатар Амазонс" багийн бүрэлдэхүүнд гавьяатууд болох Б.Ариунцэцэг, О.Хулан, Н.Нандинхүсэл болон шигшээ багийн тамирчид болох М.Булбут, Б.Болор-Эрдэнэ, АНУ-ын тоглогч Амари Робинсон нар багтдаг билээ.

Одоогоор шигшээ тэмцээнд оролцох эцсийн бүрэлдэхүүнээ хараахан зарлаагүй байна.

Энэ сарын 13-наас 14-нийг дуустал үргэлжлэх Шанхайн шигшээ тэмцээнд Нидерланд, Канад, Румыний "Рапид Бухарест", Испани, Латви, Азербайжан болон талбайн эзэн БНХАУ-ын "Шанхай Рэдуингс" баг өрсөлдөх юм.