Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Go Mongolia, Welcome to Mongolia төслүүд хэрэгжүүлэхтэй холбоотой томоохон зардлуудыг шалгаж байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын гишүүд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн талаар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт "Go Mongolia, Welcome to Mongolia төслүүд хэрэгжүүлэхтэй холбоотой томоохон зардлууд гарсан боловч шилэн данс дээр харагдахгүй байна гэсэн асуудал яригдаж байгаа. 

Үндэсний аудитын газраас яамдын үйл ажиллагаанд шалгалт хийхэд хэдэн их наядаар яригдах зөрчил гарсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас шалгалт явуулж байгаа. Ямар алдаа дутагдал зөрчил гарсныг шалгаж дуусаад олон нийтэд нээлттэй мэдээлнэ. 

Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг хүртээх тал дээр Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Эхний хүрээнд Эрдэнэтийн үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшилтэй тохиролцох гэрээ хэлцэл хийх, 34 хувийг төрд авах ажил эхэлсэн" хэмээн мэдээлэл өгөв.