Хичээлийн шинэ жил эхэлж гудамж талбай, олон нийтийн газар хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой халаасны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэв.
Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн бүлгийг илрүүлэн шалгаж байгаа аж.
Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай. Иймд сонор сэрэмжээ дээшлүүлж, хүүхдэдээ гар утас, эд зүйлээ биедээ авч явахдаа анхаарал, болгоомжтой байхыг хэлж, ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!