Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин: Хятад улсын ШХАБ-ын бусад орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ 2.3 их наяд ам.доллар давж, миний тавьсан зорилтыг хугацаанаас нь өмнө биелүүллээ

Б.Уран
2025 оны 9 сарын 1
IKON.MN
Зураг зураг

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25 дугаар хуралдаанд хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

~~~~~~~~~~~~~

ШХАБ нь эв нэгдэл, харилцан ойлголцол, хүндлэл, энх тайван байдлыг билэгдэн үүсгэн байгуулагдсан. Хил орчмын бүс нутагт дахь харилцааг нөхөрлөлийн холбоо болгож, аюул заналхийллийн эсрэг олон талт арга хэмжээ авсаар ирсэн. Хоорондын зөрчил, хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж энх тайван, амар амгаланг дэмжсээр ирсэн.

Бүс ба Зам хөтөлбөрийн доор олон төслүүд хэрэгжүүлсэн бөгөөд аж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа идэвхтэй урагшилж байна.

Хятад улсын ШХАБ-ын бусад орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ 2.3 их наяд ам.доллар давж, миний тавьсан зорилтыг хугацаанаас нь өмнө биелүүллээ. Гишүүн орнуудын дунд худалдаа хийх олон улсын зам ойролцоогоор 14,000 км урттай байна. Хятад-Европын төмөр зам нийт 110,000 гаруй удаа үйлчилгээ явуулжээ. Энх тайван, хамтын ажиллагаа, нөхөрлөл, сайн хөршийн харилцааг дэмжиж ажилладаг. Бид НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай харилцаагаа улам бэхжүүлсэн. Ингэснээр бид дэлхийн энх тайван болон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч хүчин болж байгаа юм.

зураг
 

ШХАБ нь 26 улсын оролцоотой, 50-аас дээш газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том бүс нутгийн байгууллага болж өргөжиж, эдийн засгийн хувьд нийт 30 их наяд ам.долларын ашигтай байгаа бөгөөд өдөр тутам нэмэгдэж байна.

Эхлээд, бид санал зөрчилдөөнөө хойш тавин нийтлэг эрх ашигт анхаарах хэрэгтэй. Гишүүн улсууд хоорондын ялгаатай байдлаа хүндэлж, хамтын ажиллагааг дэмжих хэрэгтэй.

Хоёрт, бид дундын ашгаа бодолцож хамтарсан улс бүрд ашигтай байх хэрэгтэй. Ингэснээр хөгжлийн дэвшилт болох бөгөөд ард иргэдийн сайн сайхныг дэмжих юм. Бид мега зах зээлийнхээ давуу талыг гишүүн улсууд дундаа ашиглан худалдаа хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх хэрэгтэй. Бид эрчим хүч, дэд бүтэц, ногоон хөгжил, дижитал эдийн засаг, шинжлэх ухаан технологийн инноваци , хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй.

Гуравт, бид нээлттэй, хүртээмжтэй байдлыг дэмжих хэрэгтэй. Бид нэг нэгнээсээ суралцан, харилцан соён гэгээрэх замаар хөгжин дэвшиж чадна.

Дөрөвт, бид шударга ёсыг баримтлах шаардлагатай. Дэлхийн 2 дугаар дайныг түүхэн талаас зөв өнцгөөр харж, Хүйтэн дайны сэтгэлгээг хасаж, сөргөлдөөн болон дээрэнгүй байдлыг үгүй болгох хэрэгтэй.

Тавдугаарт, бодит үр дүн, өндөр үр ашигтай байхын төлөө зүтгэх ёстой. Гишүүн улсуудын аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн хамтын ажиллагаанууд явуулах нь зүйтэй. Хятад улсын хөгжил ШХАБ-тай зэрэгцэн явдаг ба гишүүн орны ард иргэдийн амьдралыг сайжруулахыг эрмэлздэг.

Нийт гишүүн орнуудад оруулсан хөрөнгө оруулалт одоогоор 84 тэрбум ам.доллар байгаа ба жил бүр хийгддэг хоёр талын худалдааны хэмжээ 500 тэрбум ам.доллар давсан байгаа. Цаашид Хятад улс хэрэгцээ шаардлагатай байгаа гишүүн орнуудад амьжиргааг дэмжих 100 "жижиг бөгөөд үзэсгэлэнтэй" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ ондоо багтааж 2 тэрбум юанийг гишүүн орнуудад буцалтгүй тусламж байдлаар олгох ба дараагийн гурван жилийн турш ШХАБ-ын банк хоорондын консорциумын гишүүн банкуудад 10 тэрбум юанийг зээлүүлэх юм.

Ирэх жилээс Хятад улс ШХАБ-ын тусгай тэтгэлгийн одоогийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, өндөр зэрэглэлийн эрдэм шинжилгээ, шинжлэх ухаан болон технологийн судалгааны ажил зэрэгт докторын зэрэг хамгаалах боломжийг бүрдүүлнэ. Цаашдын таван жилийн турш ШХАБ-ын гишүүн орнуудад Лю Бан (мэргэжлийн боловсролын сургалтын төв) 10-ыг байгуулж, 10,000 хүн сургаж бэлдэнэ.

~~~~~~~~~~~~~


зураг
 

Энэ удаагийн ШХАБ-ын хуралдааныг дотоод болон гадаадын 3,100 гаруй сэтгүүлч, сурвалжлагч сурвалжлан мэдээлэл бэлтгэн хүргэж байна.