Монголын Үндэсний шигшээ багийн болон Словакийн "КФС Комарно" багт хүчин зүтгэдэг мэргэжлийн хөлбөмбөгчин Ганболдын Ганбаяр лигтээ 100 дахь тоглолтод оролцлоо.
Тэрбээр өчигдөр болсон улирлын ээлжит тоглолтод "Скалиця"-гийн эсрэг 73 дахь минутад сэлгээнээс талбайд гарснаар ийм амжилтад хүрлээ. Уг тоглолтод түүний баг Элвис Машекигийн 57 дахь минутад оруулсан цор ганц гоолоор өрсөлдөгчөө хожсоноор энэ улирлын анхны хожлоо авсан юм.
Өдгөө 25 настай Г.Ганбаярын хувьд Унгарын "Пушкаш Академи"-д байхаасаа буюу 2021 онд Словакийн баг руу зээлээр очиж байв. Нийт 74 тоглолтод оролцоод 13 гоол оруулсан монгол довтлогчийг өнгөрсөн жилээс Словакийн клуб албан ёсоор эгнээндээ нэгтгэсэн билээ.
Мөн Г.Ганбаяр 2021 оноос шигшээдээ хүчин зүтгэж, 14 тоглолтод оролцохдоо хоёр гоол оруулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!