“School police” эцэг, эхчүүдийн эргүүлийн үйл ажиллагаа 2013 оны аравдугаар сарын 26-наас өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх "School police” төсөл хэрэгжиж эхлээд 12 жил болжээ.
Төслийн хүрээнд эцэг, эхчүүд сургуулийн ойр орчинд 07:30-13:30, 13:30-19:00 цагийн хооронд хоёр ээлжээр хөдөлгөөнт эрүүл хийж, хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд эргүүлд гарч буй эцэг, эхчүүдийн тухайд ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийсэн байдаг.
Төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургууль орчимд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2024 онд 126, 2025 онд 142 гарсан нь 16 нэгжээр буюу 8.8 хувиар өссөн байна. Зөрчлийн тоо 2024 онд 78, 2025 онд 71 байгаа нь зургаан нэгжээр буурсан үзүүлэлт болжээ.
Иймд эцэг, эх та бүхэн НИТХ-ын 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 177 тоот журмын хэрэгжилтийг хангаж, сургууль орчмын бүс нутагт хүүхдийг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, мөн аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлж ажиллахыг ЦЕГ-аас анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!