Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

П.Наранбаяр: Судалгааны их сургуулийг хөгжүүлэх, ангиллыг шинэчлэн тогтоох ажлыг хэрэгжүүлнэ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын сайд П.Наранбаяр 2025-2026 оны хичээлийн жилд мэргэжлийн болон их дээд сургуулиудад хэрэгжүүлэх зарим ажлын талаар дараах мэдээллийг өглөө. 

Мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж сургалтын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд чиглүүлэн ажиллаж байгаа аж.  

Түүнчлэн бүс орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан таван жилийн сургалттай Коосэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан политехникийн коллежийг түшиглэн туршилтын ажлыг эхлүүлэх юм байна. 

Их дээд сургуулийн ангиллыг шинэчлэн тогтоох судалгааны их сургуулийг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Мөн их сургуулиудыг сургалтын чиглэлээс судалгааны их сургуулиуд болгон хөгжүүлэхэд Хөшигийн хөндий, Ховд, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын зураг төслийг боловсруулж байгаа аж.