Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дуатлоны Азийн Цомын тэмцээн Монголд болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дуатлоны Азийн Цомын Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 5-наас 6-ныг дуустал болох гэж байна.

Хүй долоон худагт болох тус тэмцээнд эрэгтэй элит, эмэгтэй элит төрөлд Сингапур, Япон, БНХАУ, Индонез, Монгол зэрэг орны тамирчид оролцох төдийгүй сонирхогчдын “Ulaanbaatar Duathlon 2025 Age Group” тэмцээнд 80 гаруй тамирчид өрсөлдөх юм.

Элит тамирчид 5 км гүйж, 30 км дугуйгаар уралдаад, 5 км гүйж барианд орно. Харин сонирхогч тамирчдын хувьд энэ зай нь 2 км гүйж, 10 км дугуйгаар уралдаад, сүүлчийн гүйлт 2 км байх юм. Тэмцээний өмнө энэ сарын 2-4-нд Улаанбаатар хотноо Дэлхийн триатлоны холбооны Level 1 шүүгчдийн сургалтыг зохион явуулж, Монгол Улс, БНХАУ-ын 24 шүүгч хамрагдах гэж байна.

Тэмцээний хөтөлбөр:

зураг
 

 

Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо