Blackpink хамтлагийн гишүүн Розе зөвхөн дуу хөгжмийн салбарт онцгойроод зогсохгүй YouTube платформын хамгийн өндөр орлоготой сувгийн эзэн болжээ.
Forbes Korea сэтгүүл саяхан Өмнөд Солонгосын 2025 оны хамгийн өндөр орлоготой сувгуудыг зарлахад дуучин бүсгүйн суваг тэргүүлсэн байна.
18.1 сая дагагчтай түүний суваг нийлбэр дүнгээр 3.6 тэрбум үзэлттэй 86 видео контент агуулдаг бөгөөд жилийн орлого нь 11 тэрбум вон ($8.2 сая) хүрчээ.
2024 онд Розе нь Бруно Марстай хамтран “APT” нэртэй хит дууг бүтээснээр дэлхий дахинд алдар нэрээ улам цуурайтуулж байв.
Энэ дуу гарсан даруйдаа YouTube платформд 2024 оны хамгийн богино хугацаанд 100 сая үзэлт дагуулсан K-pop уран бүтээл болж байжээ.
Мөн АНУ-ын “Billboard Hot 100” жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдсэн нь эмэгтэй K-pop уран бүтээлчдийн дээд амжилт болж, 41 долоо хоног дараалан жагсаалтад багтаж байсан юм.
Үүнээс гадна ердөө нэг долоо хоногийн дотор Spotify платформд 100 сая удаа цацагдаж, дэлхийн супер оддын нэг болсноо Розе баталж байжээ.
Өнгөрсөн онд АНУ-ын Times сэтгүүл түүнийг “оны хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий нэгээр шалгаруулж байв.
Одоо Розе нь Blackpink хамтлагтайгаа дэлхийг тойрох “Deadline” нэртэй аялан тоглолтыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!