Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөдөө суманд хүүхэд мотоцикл унаж сургуульдаа явдаг үйлдэлд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ" гэв

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр "Орон нутгийн тэр дундаа сумын ахлах ангийн хүүхдүүд сургуульдаа мотоциклтой явж байна. 

Иймд хүүхэд мотоцикл унаж байгаатай холбоотой хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлнэ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүүхдүүдэд тээврийн хэрэгсэл жолоодуулах, өгөх энэ асуудалд эцэг эхчүүд онцгой анхаараарай.

Үүнээс болж унаж бэртэх, сундалж яваад амь насаа алдах эрсдэл гардаг" гэдгийг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаан анхааруулж байв.