Халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Энэ талаар цагдаагийн хошууч Д.Будзаан дараах тоон мэдээлэл ба сэрэмжлүүлгийг хүргэсэн юм.
Тэрбээр "Улсын хэмжээнд жил бүр халаасны хулгайн 300-500 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагддаг.
Ялангуяа нийтийн тээврээр зорчих үедээ халааснаасаа эд зүйл, гар утсаа алдах тохиолдол их гардаг.
Ихэнхдээ эрхэлсэн тодорхой ажилгүй 20-30 насны залуус сургуулийн орчин, нийтийн тээвэрт бусдын эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна. Цагдаагийн байгууллагаас халаасны хулгай хийдэг хоёр бүлгийг илрүүлэн шалгаж байгаа.
Энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх чиглэлд анхаарах шаардлагатай.
Мөн энэ оны эхний найман сард сургуулийн орчинд 169 гэмт хэрэг бүртгэгдсэн. Хүүхэд хамгааллын тухай хуулиар сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргийг боловсролын байгууллага хүлээдэг.
Хоёр сургуулийн захиралд Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээг авсан.
Хүүхэд хамгааллын хуулиар боловсролын байгууллагын орчинд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой сайн зохион байгуулах шаардлагатай байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!