Гэрлэх ёслолын ордон 2026 онд тохиож буй 50 жилийн ойгоо тохиолдуулан гадна талбайн тохижилт болон дотор засварыг үе шаттайгаар хийхээр болжээ.
Гадна талбайн тохижилтын ажлын хүрээнд усан толио, саравч, явган хүний зам, гэрэлтүүлгийг шинэчлэн тохижуулж, ногоон байгууламжийг шинээр байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Тохижилтын ажлын үеэр байгууллагын үйл ажиллагаа болон гэрлэх ёслолын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж Гэрлэх ёслолын ордон албан ёсны хуудсаараа мэдээлжээ.
Эх сурвалж: Гэрлэх ёслолын ордон
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!