Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа ₮3 тэрбумыг завшсан этгээдийг Интерполоор эрэн сурвалжилж олжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа 3 тэрбум төгрөгийг завшсан зэрэг хэргүүдэд Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Солонгос улсаас албадан авчирчээ. 

Тодруулбал олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Э-г БНСУ-аас Монгол Улсад наймдугаар сарын 26-ны өдөр албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ. 

Уг этгээд нь 2023 онд “Зээл хаагаад буцаагаад өгнө” хэмээн бусдаас их хэмжээний мөнгө залилж, санхүүгийн байгууллагад ажиллаж байх үедээ гурван тэрбум төгрөг завшиж гадаад улсад оргон зайлсан гэх эрүүгийн хэргүүдэд эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 9-нд Монгол Улсын Интерполоос Солонгос улсын Интерполтой хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж баривчлуулсан байна.

Монгол Улсад албадан авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн албанаас Солонгос улсын Интерполтой хамтран зохион байгуулжээ.