Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрхэмбаяр урт бууны дасгалд залуучуудын ААШТ-ий мөнгөн медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) наймдугаар сарын 15-наас 30-ныг дуустал болж байна.

16 дахь удаагийн тэмцээнд манай улсаас манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин хүч сорьж буй.

Өчигдөр тэмцээний залуучуудын урт бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр (622.6 оноо) мөнгөн медаль хүртлээ. Энэ дасгалд Казахстаны тамирчин алт, БНСУ-ын тамирчин хүрэл медаль хүртсэн юм.