Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын шинэ дарга наймдугаар сарын 31-нд тодорно

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 8 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Ардчилсан нам хуудсаас авав

Ардчилсан Намын /АН/ Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал үргэлжилж байна. 

Тус хурлаар намын Үндсэн дүрмийг хэлэлцэн батална. Харин намын даргын сунгаа наймдугаар сарын 31-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 31-ний 18:00 цаг хүртэл АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэх бөгөөд тэр өдрөө даргын сонгуулиа явуулахаар болжээ. 

ҮБХ-ноос намын даргад тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн бүртгэх 15 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах хороог байгуулах бөгөөд тус хороонд орох гишүүд нээлттэй нэр дэвших боломжтой юм байна. 

Одоогоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар намын даргад нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгдээд байгаа юм.