Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 00:05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Баянхошуугийн тойрог замын ойролцоо “Олон машин мөргөлдөж хүн машинд даруулсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Алба хаагчид уг дуудлагын дагуу шалгахад “Хьюндай маркийн автомашины жолооч нь таван автомашин мөргөсний улмаас Тоёота приус маркийн автомашины жолоочийн амь хохирч, нийт найман хүн гэмтсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хаонгаж, анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн суудлын бүсээ тогтмол зүүж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!