Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Япон мэргэжилтэн Кожи Цүзүрабара Монголын волейболын Дээд лигийн "SG Hawks" багийн дасгалжуулагчаар ажиллана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Филиппиний волейболын лигт данстай "Петро Газз Анжелс" багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан япон мэргэжилтэн Кожи Цүзүрабара Монголын волейболын Дээд лигийн "SG Hawks" багтай богино хугацааны гэрээ байгуулжээ.

Тодруулбал япон эр 2025 оны есдүгээр сарын 1-нээс 2026 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал Монголын лигт ажиллахаар болсон байна.

Тэрбээр есдүгээр сарын 3-нд Сөүлийн нислэгээр Улаанбаатар хотод бууж, шинэ багийнхантайгаа уулзахаар төлөвлөснийг Scoreline.ph сайт мэдээлжээ.

Өдгөө 60 настай Кожи 1997 оноос дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн. Туслах дасгалжуулагчаар Японы дотоодын лиг, Саудын Араб болон Шинэ Зеландын багт ажилласныхаа дараа Мьянмар, Малайз болон Тайландын залуучуудын шигшээ багт туршлага хуримтлуулсан түүхтэй юм.

Харин 2008 оноос ахлах дасгалжуулагчийн алба руу шилжсэн бол 2019 оноос Хятадын Тайпэйгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг гурван жил удирджээ. Сүүлийн хоёр улиралд Филиппиний лигт ажилласан байна.