Ирэх долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлнэ.
Энэ хичээлийн жилд цэцэрлэг, Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн сурагчдын хувьсах зардалд улсаас хэдэн төгрөгийн санхүүжилт олгох талаар Боловсролын Яамнаас тодрууллаа.
Түүнчлэн төрийн өмчийн сургуулиудаас гадна зарим хувийн сургуульд хувьсах зардал тооцдогтой холбоотой шүүмжлэл нийгэмд өрнөж байна.
Үүнтэй холбоотой тайлбар мэдээллийг холбогдох яамнаас тодруулахыг зорилоо.
Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын нийт 189 сургуулиас 166 сургуульд хувьсах зардлын санхүүжилт олгож байна.
Засгийн газрын 39, 53 дугаар тогтоолын дагуу 2025 оны 1-6 сарын хувьсах зардлын санхүүжилтийг сар бүрийн хүүхдийн тооны ирцийн гүйцэтгэлээр 80 хувь 19.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.
Засгийн газрын 39, 53 дугаар тогтоол, БШУС-ын “Шалгуур батлах тухай” А/64 дүгээр тушаал, “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд улсын төсвөөс хувьсах зардлын санхүүжилт олгох гэрээний үр дүнгийн шалгуурыг үнэлэх аргачлал”-ын дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газар нь төрийн бус өмчийн ЕБС-иудтай гэрээ байгуулж, гэрээ дүгнэсэн тайлан мэдээг 157 сургууль ирүүлсэн.
2025 онд төрийн бус өмчийн сургуулиудад хууль, эрх зүйн хүрээнд 38 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тооцсон.
Сэтгүүлч: "Хувийн хэвшлийн 180 гаруй дунд сургуульд (10 сая төгрөг ба түүнээс доош төлбөртэй) 38 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгоно" гэх мэдээлэл цахим орчинд гарсан байсан. Тэгэхээр 180 бус 157 хувийн сургуульд дээрх санхүүжилтийг олгох юм байна, тийм үү?
Боловсролын Яамны тайлбар: Тийм ээ. Зарим талаараа хувийн сургуульд улсаас санхүүжилт олгож байгааг иргэд шүүмжилдэг. Гэхдээ журамд зааснаар 10 сая хүртэлх ба түүнээс доош мөнгөн дүнг тусгасан. Нөгөө талаараа энэ нь хувийн сургуулийн төлбөрийг барих зорилготой.
Хүснэгт: Нэг хүүхдийг сургах ХУВЬСАХ ЗАРДАЛ (төгрөгөөр)
| Өмнө нь | |
|---|---|
| Бага анги | 910,000 |
| Дунд анги | 950,000 |
| Ахлах анги | 910,000 |
| Цэцэрлэг | 1,020,000 |
| Одоо | |
|---|---|
| 1 анги | 1,607,000 |
| 2 анги | 1,616,700 |
| 3 анги | 1,576,300 |
| 4 анги | 1,743,700 |
| 5 анги | 1,791,000 |
| 6 анги | 2,117,700 |
| 7 анги | 2,224,700 |
| 8 анги | 2,282,900 |
| 9 анги | 2,324,200 |
| 10 анги | 2,250,800 |
| 11 анги | 2,352,400 |
| 12 анги | 2,386,300 |
| Цэцэрлэг | 2,475,000 |
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-нд шинэчлэн баталсан байдаг.
Цэцэрлэг сургуулийн ХУВЬСАХ ЗАРДЛЫН дундаж хэмжээ, аргачлалын зарим өөрчлөлтийг танилцуулбал:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!