Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гал тогооны тавилга захиалахад чулуун тавцанг нь бэлэглэдэг цорын ганц тавилгын үйлдвэр

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 8 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Гал тогооны тавилга захиалж байгаа хүмүүс тавилга үйлдвэрлэл, чулуун тавцан 2 тусдаа үнэлгээтэйг тэр бүр мэддэггүй. 

ЯАГААД ТАВИЛГА ХЭРЭГТЭЙ ВЭ?

Үндсэн 2 шалтгаан байна.

Нэгд, тавилгагүй шинэ байр байргүйтэй адил: Ний нуугүй хэлэхэд, хэдийгээр шинэ байртай болсон ч гал тогооны тавилгагүй, хувцасны шүүгээгүй, угаалгын өрөөний тавилгагүй л бол тухтай амьдарч байна гэж хэлэхэд хэцүү.

Хоёрт, дээрх тавилгууд байхгүй бол эхнэр бухимдах магадлал өндөр. Энэ байдал эрчүүд бидэнд тухгүй.

Тиймээс, шинэ байранд орж байгаа бол тавилгуудаа хийлгэх мөнгөө заавал төсөвлөөрэй. Бас тавилга нь чинь танай гэрийн, ажлын шаардлага, амьдралын шинэ хэв маягийг хангахгүй байгаа бол солих хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр.

ТАВИЛГАТАЙ БОЛОХ ЯМАР БОЛОМЖУУД МОНГОЛД БАЙНА ВЭ?

Танд 3 сонголт байна.

Сонголт 1: Бэлэн тавилга авах

Давуу тал

Сул тал

  • Хугацаа алдахгүй. Таалагдлаа л бол худалдан авлаа
  • Олноор үйлдвэрлэсэн учраас хямд байх магадлалтай
  • Чанар боломжийн
  • Гэрийн интерьерт таарахгүй байх
  • Гэрийн орон зайд таарахгүй байх
  • Гэр бүлийн гишүүн бүрд таалагдахгүй байх
  • Тоноглол, тавцан, материал зэрэг нь таалагдахгүй байх магадлалтай

Сонголт 2: Тавилгаа өөрөө хийх

Давуу тал

Сул тал

  • Хямд
  • Хүссэнээрээ хийж болно
  • Гүйцэтгэлийн чанар муу
  • Эдэлгээ даах магадлал бага
  • Дуусахгүй удах магадлалтай
  • Шаардлагатай засвар үйлчилгээг өөрөө хийнэ
  • Чулуун тавцанг нэмэлтээр худалдаж авна
  • Чулуун тавцангийн үнэ өндөр

Сонголт 3: Захиалгаар тавилга хийлгэх

Давуу тал

Сул тал

  • Чанартай
  • Гүйцэтгэл сайтай
  • Хүссэнээрээ хийлгэж болно
  • Бэлэн тавилга болон өөрөө тавилгаа хийснээс үнэтэй

Голден Хоум брэндийн тавилгуудын зургийг ЭНД дарж үзнэ үү. 

зураг
 

ТАВИЛГА ХИЙЛГЭХДЭЭ ЮУ АНХААРАХ ВЭ?

Материал: Барилгын чанар материалын чанараас гэдэг шиг тавилгын чанар ч гэсэн материалын чанараас шалтгаална. Янз бүрийн материал ашиглан тавилга үйлдвэрлэдэг газрууд байгаа. Тэд материалын чанараа үнэнчээр тайлбарлаж, танилцуулдаг эсэхээс таны сонголт зөв эсвэл буруу эсэх нь тодорхойлогдоно. Харамсалтай нь, үнээ хямд байлгаж, бусдаас давуу мэт өөрсдийгөө харагдуулж, сонгуулдаг газрууд чамгүй олон.

Үнэ: Монгол улс тавилгын түүхий эдийг үйлдвэрлэдэггүй. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн тавилгын хавтан, тоноглол гэх мэт түүхий эд импортоор орж ирдэг. Тиймээс, үнэ хямд байх тусмаа сэжигтэй гэсэн үг. Тавилгын чанар материалын чанараас хамаардгийн адилаар материалын үнэ түүний чанараас шууд хамааралтай. Хавтан болон тоноглолын брэндийг нь гүүглдээд шалгаад үз. Хуурамч байгаад чанар муутай байвал хэрхэн өөрийгөө хамгаалахаа захиалгын гэрээндээ тусга.

Хэд хэдэн газрын үнийг харьцуул. Хэт хямд бол болгоомжил: 100 айл дээр түгээмэл байдаг хятад хавтангаар тавилга хийдэг хүмүүсийн үнэ манайхаас хамаагүй хямд. Гэхдээ, чанарын болон эрүүл мэндийн хувьд том ялгаатай. 100 айлд манайхтай ижил хавтан хэрэглэдэг, ижил хийцлэлтэй хүмүүс бий. Манайхаас 100,000-200,000 төгрөгөөр хямд. Гэхдээ, та худалдан авалтын дараах засвар үйлчилгээ, баталгаат хугацааг нь судалж, харьцуулаарай.

Тоног төхөөрөмж: Тавилга түгээмэл биш, гоё ганган, өвөрмөц содон, дахин давтагдашгүй байх эсэх нь дизайнаас гадна түүнийг урлаж буй тоног төхөөрөмжөөс хамаарна. Гар багажтай, мужаан цехийн тавилга хэдий хүний гараар бүтээгдсэн онцгой байж болох ч хүнээс хамааралтай алдаа олонтой байх нь элбэг.

Үйлдвэрийн байртай эсэх: Үйлдвэрийн байргүй, тоног төхөөрөмжгүй мөртлөө гоё, содон брэнд нэртэй фэйсбүүк пэйж үүсгээд, тавилгын захиалга авч, түүнийгээ үйлдвэртэй газруудад захиалга өгөн хийлгүүлдэг хүмүүс, байгууллагууд байдаг. Тэдний сул тал нь амласан хугацаанаасаа байнга хоцрооно. Бас худалдан авалтын дараах үйлчилгээ бараг байхгүй. Барагсаад ч байх юмгүй эхний дуудлагыг авахаас өөрөөр танд “үйлчилгээ” бараг үзүүлэхгүй дээ.

Агуулахтай эсэх: Бараа материалаа хадгалах агуулахгүй гэдэг чинь түүхий эдийн нөөцгүй гэсэн үг. Энэ нь таны тавилгыг амласан хугацаанаасаа хоцроох эсвэл маш удаан үйлдвэрлэнэ гэж хэлэх магадлалтай. Нөгөөтэйгүүр, таны сонирхож буй хавтан, тоноглол бэлэн байхгүй байх болно. Бас нөөц бүрдүүлэх санхүүгийн чадавхгүй, найдваргүй байж мэднэ.

Борлуулалтын дараах үйлчилгээ: Ямар ч асуудалгүй захиалгын тавилга гэж байдаггүй. Амьдрал угаасаа тийм. Энэ байдлыг мэддэг, тэрэндээ хүлээцтэй ханддаг, хүлээн зөвшөөрөөд түгээмэл гардаг асуудлуудыг санхүү болон цаг хугацааны чирэгдэлгүй шийдээд өгдөг газраар тавилгаа хийлгэх нь чухал.

ЯАГААД ГОЛДЕН ХОУМЭЭР ТАВИЛГАА ХИЙЛГЭХ ЁСТОЙ ГЭЖ?

Зөвхөн Голден Хоумын санал болгож чадах 7 үнэ цэнийг танилцуулъя.

НЭГ: МАТЕРИАЛ

Манай Голден Хоум тавилгын үйлдвэр үнэ болон чанарын олон сонголттой. Тэдгээрийг танилцуулъя.

Бид европ стандартын E0, E1 зэрэглэлийн AGT, EGGER, KRONOSPAN, HANSOL, MELATONE мөн будагтай хавтан зэргээр чанарын өндөр түвшинд таны мөрөөдлийн тавилгыг урлаж байна.

зураг
 

ХОЁР: ҮНЭ

Гал тогооны тавилга хийлгэх юм бол тавцан чулууг нь үнэгүй бэлэглэдэг газар өөр байхгүй учраас эдний үнийг гүйцэх хямд тавилгын үйлдвэр байхгүй.  

ГУРАВ: ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Голден Хоум тавилгын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд бүрэн автомат ба өдөрт 10 гал тогоо гаргах бүрэн боломжтой.

Захиалгын тавилгад хамгийн чухал зүйлийн нэг нь ирмэг хуулганы наалт байдаг ба хэр цэвэрхэн наасан эсэхээс хүний сэтгэл ханамж мөн тавилгын наслалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай үйлдвэр 14м урт хуулга наах автомат машинтай. Мөн ижил урттай конвэйртэй. Энэ нь ажилтныг хүнд хавтан өргөхөөс чөлөөлдөг ба тэр хэмжээгээр алдааг арилгадаг.

Голден Хоум тавилгын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд:

CNC машин

Ирмэг хуулганы машин

Цооллогоны машин

ДӨРӨВ: ҮЙЛДВЭРИЙН БАЙР

Голден Хоум тавилгын үйлдвэр 2600м2 талбайтай. 2024 оны бүрэн автомат тоног төхөөрөмжтэй бөгөөд 10-15 жил ажилласан туршлагатай ажилтнуудтай.

зураг
 

ТАВ: АГУУЛАХ

Голден Хоум тавилгын үйлдвэр хажуудаа 2000м2 агуулахтай бөгөөд тэндээ захиалагчийн тавилгыг богино хугацаанд үйлдвэрлэх боломжийг олгох зорилгоор хангалттай түүхий эд, материал нөөцөлдөг.

ЗУРГАА: БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ

Захиалагчдын бухимддаг хамгийн том зүйл нь тавилга бэлэн болсны дараах засвар үйлчилгээ байдаг. Захиалгат тавилгыг тухайн айлд цор ганц хувиар хийж байгаа учраас жижиг алдаанууд гарах нь бий. Харин тэр алдаагаа хэр хурдан засаж, харилцагчийн асуудлыг арилгаж байгаагаараа тавилгын компаниуд ялгардаг. Голден Хоумын амлалт бол бид тавилгаа зараад мөнгөө авсан л бол “танихгүй” мэт аяглаж, таныг “хаяхгүй”. Алдааг 7 хоногийн дотор засаж өгнө.

ДОЛОО: ХЭНИЙ Ч ӨГЧ ЧАДАХГҮЙ БУСАД ДАВУУ ТАЛУУД

Тавилга үйлдвэрлэлийн нэг цэгийн үйлчилгээ: Тавилга хийхэд дараах ажлууд хийгддэг.

  • Мод: Хавтан зүсэх, нүхлэх, ирмэгт нь хуулга наах, ухах, сийлэх гэх мэт
  • Чулуу: Гал тогооны тавилга болон ширээнд чулуун тавцан хийх, тавилгад чулуун оруулга хийх гэх мэт
  • Төмөр: Зарим тавилгын найдвартай байдлыг сайжруулах зорилгоор төмрөөр карказ угсран хүчитгэх шаардлага үүсдэг
  • Будаг: Тавилгын ил харагдахгүй хэсгийг хавтангаар хийж, нүүрэн талыг будгаар хийх нь элбэг
  • Дээрх бүгд нэг захиалагчид хэрэг болох нь олонтоо. Энэ хэрэгцээгээ нэг дороос хангана гэдэг цаг заваа үрэхгүй, явдал чирэгдэл удахгүй, зардал мөнгөнд хэмнэлттэй.

Энэ боломжийг зөвхөн Голден Хоум л олгож чадна

Будган тавилгын тусдаа цехтэй:

Будгийн цех маш их тоос тоосонцор бас үнэртэй орчин байдаг. Будгийн тусдаа цехтэй болсон нь энэхүү тоос, тоосонцор, үнэр тавилга үйлдвэрлэлийн бусад хэсэгт нөлөөлж, улмаар тавилгын харагдах байдал болон ажилтнуудын тав тух, эрүүл мэндэд сөрөг үр дагавар авч ирэхээс сэргийлсэн хэрэг.

Дээр нь манай будгийн цех будсан хавтанг дулаанаар төөнөж хатах хугацааг богиносгодог хатаалгын цогц системтэй.

Бидний үйлдвэрлэсэн будган тавилгууд

Өвөрмөц, содон байдал:

Манай тоног төхөөрөмж олон ид, шидтэй. Бидэнд хийж чадахгүй хээ нүх ухалт гэж байхгүй.

зураг
 

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Гал тогоо
Модерн гал тогоо

зураг
 

Классик гал тогоо
Тек

Зочны өрөө
Зурагтын стенк

Номын тавиур

Хоолны ширээ

зураг
 

Буйдангийн ширээ

Унтлагын өрөө
Хувцасны шүүгээ

Хүүхдийн өрөө
Хувцасны шүүгээ

Үүдний шүүгээ

Оффис

зураг
 

Угаалгын өрөө
Тавиур
Угаалтуурын шүүгээ

зураг
 

Интерьерийн зөвлөгөө

Интерьерийн зөвлөгөө гэдэг нь дотоод засал чимэглэлийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, туршлагад үндэслэн орон сууц, оффис, дэлгүүр, ресторан зэрэг дотоод орчныг хэрхэн зөв, ухаалаг, гоо зүйн болон функциональ талаас тохижуулах талаар өгдөг заавар, зөвлөмж юм.

Интерьерийн зөвлөгөө нь дараах чиглэлүүдийг хамардаг:

1. Өнгөний зохицол
Өрөөний зориулалт, гэрэлтүүлэг, тавилгын өнгөтэй хэрхэн тохируулж будалт хийх талаар.

2. Тавилгын байршил, зохион байгуулалт
Тавилгыг хэрхэн байрлуулах нь орон зайг үр ашигтай ашиглах, тав тухтай орчныг бүрдүүлэхэд нөлөөлдөг.

3. Гэрэлтүүлэг
Байгалийн болон хиймэл гэрлийн зохицол, тохиромжтой гэрлийн хэрэгсэл сонгох.

4. Материал, бүтэц
Хана, шал, таазны бүрэлт, хөшиг, хивс зэрэг материалуудын зохицол ба чанарын талаар.

5. Загварын чиг хандлага
Орчин үеийн, минималист, ретро, скандинав гэх мэт интерьерийн хэв маягт тохируулан тохижуулах санаанууд.

6. Хувийн онцлогт тохируулах
Хувь хүний амьдралын хэв маяг, хэрэгцээ, сэтгэл ханамжид нийцүүлэн орон зайг бий болгох.

Төмөр хийцлэл

зураг
 

Будган тавилга

Чулуун хийцлэл

Хөнгөлөлт, урамшуулал

  • Гал тогоо захиалсан хүмүүстээ сонгогдсон синтеред чулуунууддаа 10%-40% хүртэл хямдрал
  • Тавилгын үнийн дүнгээс 3 хувийн хямдрал
  • 30 сая төгрөгөөс дээш үнэтэй тавилгад синтеред чулуун тавцан үнэгүй

Бидэнтэй холбогдох:

  1. Мишээл Барилгын Их Дэлгүүр, A15 тоот, утас: 8004-4344
  2. 100 айл, Зөгийн үүрээс баруун тийш 150метр, "Байгалийн чулуун хийц" төв дэх шоурүүм, утас: 8810-2335
  3. Төв үйлдвэр. “СХД, Сонсголон, Шунхлай колонкоос баруун тийш 800 метр”, утас: 7777-6688

Фэйсбүүк: www.facebook.com/Goldenhome.mn
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.