Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Туул гол Лүн сум, Улз гол Эрээнцав боомт орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-25 см нэмэгдсэн байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Туул гол Лүн сум, Улз гол Эрээнцав боомт орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-25 см нэмэгдсэн байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Мөн Улз гол Дашбалбар, Чулуунхороот сум орчимд үерийн түвшнийг 10-20 см даван үерлэж байгаа юм байна. Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орох төлөвтэй байгаа юм.

Иймд дээрх бүс нутгаар дайран өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн үед орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер бууж болзошгүй тул ард иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа.  

зураг
 
ЦУОШГ