FIBA U16 Asia Cup бол зүгээр нэг аваргын тэмцээн биш. Энэ бол дэлхийн ирээдүйн оддыг тодруулж, тэдний карьерыг эхлүүлэх хамгийн том тавцангийн нэг юм.
Тус тэмцээний эхний дөрөвт шалгарсан багууд шууд U17 World Cup-д оролцох эрхээ авдаг бөгөөд тэр мөчөөс эхлэн залуу тамирчдын замнал шинэ түвшинд гардаг. NBA, NCAA болон Европын шилдэг клубүүдийн скаутууд эндээс ирээдүйн авьяастнуудыг онцгойлон ажиглаж, дэлхийн хамгийн нэр хүндтэй лигүүд рүү замыг нь нээж өгдөг.
Дэлхийн спортын түүхэнд нэрээ сийлсэн олон алдартан яг энэ насны ангиллын тэмцээнээс гараагаа эхэлсэн байдаг.
📌 Жишээ нь, NBA-ийн супер од Лука Дончич 2012 онд Словенийн төлөө U16 Европын аваргад тоглож, MVP болж, олон улсын тавцанд хүч түрэн гарч ирсэн. Харин Японы гол тоглогч Руй Хачимура 2013 онд U16 Asia Cup-д анх олны танил болж, улмаар NBA-д драфтлагдан өнөөдөр дэлхийн шилдэг тоглогчдын нэг болсон нь тод жишээ.
Иймээс U16 Asia Cup-д өөрийгөө тодруулсан тоглогчид хэдхэн жилийн дараа NBA, Олимп, ДАШТ зэрэг дэлхийн томоохон тэмцээнүүдийн талбайд тоглох нь ердийн үзэгдэл.
2025 оны 8-р сарын 31-нээс 9-р сарын 7-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах FIBA U16 Asia Cup 2025 тэмцээнд Ази тивийн шилдэг 16 баг M bank arena болон Буянт-Ухаа спорт цогцолборт зэрэг өрсөлдөнө.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн нийт 12 залуу тамирчин оролцох бөгөөд тэдний дундаас ирээдүйд дэлхийд нэрээ дуурсгах шинэ од төрөх магадлал тун өндөр. Тэдний амжилтын эхлэл яг энэ талбай дээрээс бичигдэх нь дамжиггүй.
Тэмцээнээ үзээд хамгийн том шагнал болох 2025-2026 Үндэсний дээд лигийн улирлын тасалбар хожих боломжтой бөгөөд өөр олон бэлэгтэй урамшууллууд хүлээж байна.
Та бүхэн Ази тивийн шилдэг залуусын халуун өрсөлдөөнийг эх орондоо дэргэдээс нь үзэж, ирээдүйн NBA оддын тоглолтыг гэрчлэх боломжоо бүү алдаарай. Ташрамд дурдахад тоглолтын тасалбар 5,000₮-с эхэлж байгаа бөгөөд тасалбарыг www.shoppy.mn-с болон GS25-н бүх салбараас худалдан авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!