Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Волейболын эмэгтэйчүүдийн Зүүн Азийн АШТ-д Монголын баг өрсөлдөж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын 26-наас 31-нийг дуустал волейболын эмэгтэйчүүдийн Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (АШТ) Хятадын Хонконгт нээлтээ хийлээ.

Нийт зургаан баг хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд Монголын эмэгтэй шигшээ баг "А" хэсэгт Хятадын Тайпэй, Хонконгийн багтай учраа таарсан юм. Улмаар өчигдөр эхний тоглолтоо Хятадын Тайпэйгийн эсрэг 25:16, 25:22, 25:22-оор дийлджээ.

14 дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн бол 2010 онд IV байр эзэлжээ. 

Харин 2016, 2018, 2024 онд тус бүр VII байрт орсон юм.

Хэсэг тус бүрээс шалгарсан хоёр баг хагас шигшээд өрсөлдөх бол хэсгээс гараагүй хоёр баг V байрны төлөө өрсөлдөх юм.