Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын салбарт энэ жил ₮1,868 тэрбумын төсөвт өртөгтэй 328 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой зарим мэдээллийг Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-аас хүргэлээ. 

Боловсролын салбарт энэ онд 1,868.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нийт 328 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Эдгээрийн дундаж гүйцэтгэл 65 хувьтай, энэ оны наймдугаар сарын байдлаар 170.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогджээ.

Үүнд:

  • 55,420 суудалтай Ерөнхий Боловсролын Сургуулийн 119 барилгын дундаж гүйцэтгэл 63%-тай;
  • 15,825 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн 108 барилгын дундаж гүйцэтгэл 62%-тай;
  • 3,800 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн цогцолборын 14 барилгын дундаж гүйцэтгэл 78%-тай;
  • 4,200 орны хүчин чадалтай 34 дотуур байрын барилгын дундаж гүйцэтгэл 69%-тай;
  • 750 хүүхдийн хүчин чадалтай спорт заалны 14 барилгын дундаж гүйцэтгэл 70%-тай тус тус үргэлжилж байна.

Барилгын ажлын явц, гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавин ажиллаж байгаа юм. 

зураг
 

Дээрх төсөл, арга хэмжээнээс энэ онд нийт 72 төсөл, арга хэмжээг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.

Үүнд:

  • 10,830 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 25 сургуулийн барилга;
  • 3,345 хүүхдийн хүчин чадалтай 24 цэцэрлэгийн барилга;
  • 1,680 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн зургаан цогцолборын барилга;
  • 1,525 хүүхдийн хүчин чадалтай 12 дотуур байрын барилга;
  • Хоёр спорт заал... Эдгээр 72 төсөл, арга хэмжээнээс 30 төсөл, арга хэмжээг есдүгээр сарын 01-ээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгнө.
Улаанбаатар хотод 4,720 суудалтай найман сургууль, 2,150 хүүхдийн хүчин чадалтай 13 цэцэрлэг, 1,400 хүүхдийн хүчин чадалтай таван цогцолбор, нэг спорт заалны барилга тус тус ашиглалтад орох боломжтой.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулиар цэцэрлэг, сургуулийн засвар, тохижилтын ажлыг тухайн орон нутгийн засаг захиргаа хариуцаж ажиллана.

Энэ хүрээнд их болон урсгал засварын ажлыг эрчимжүүлж, хичээлийн жил эхлэхээс өмнө дотоод агаарын чанарыг сайжруулж, сурагчдын эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг орон нутгийн боловсролын сургалтын байгууллагуудад зөвлөжээ.