“Water Expo 2025” олон улсын усны амталгааны тэмцээнд Монголын “Pearl on the Taiga” байгалийн гүний эрдэст ус мөнгөн медаль хүртэж, дэлхийн дэд байрт шалгарлаа.
Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтыг усны соёлын тэргүүлэгч Fine Waters байгууллагын үүсгэн байгуулагч, усны амтын нэрт шинжээч Доктор Майкл Масча удирдан шүүсэн байна. Тэрбээр усыг дарс мэт амталж үнэлдэг, салбартаа хамгийн нэр хүндтэй мэргэжилтнүүдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгддөг.
Байгаль эхийн хэвлийд бүрэлдсэн энэхүү ус нь өвөрмөц эрдсийн найрлага, шүлтлэгийн түвшин, онцгой амт чанар зэрэг бүхий л үзүүлэлтээрээ олон улсын стандарт, эрүүл мэндийн шинжлэх ухааны шаардлагыг хангаж, өндөр үнэлгээ авсан юм.
Онцлох найрлага, шинж чанарууд:
Байгалийн гүний усанд гидрокарбонат хэмээх чухал элемент байдаг. Италийн San Рellegrino, San Benedetto тэргүүтэй эрдэст уснууд алдартай байдаг гол шалтгаан нь HCO₃⁻ юм. Цусны хүчилшилтийг зөөлөн бууруулж, бөөр болон дотор эрхтний эсүүдийн хор гадагшлуулах чадварыг дэмждэг.
Минерал усанд агуулагдах кальц, магни нь ион хэлбэрээр байгалиараа уусдаг тул биед хамгийн сайн шингэдэг, физиологийн хувьд зөв тэнцвэртэйгээр эрдэс нөхдөг. Спортоор хичээллэдэг, агаарын бохирдол ихтэй орчинд амьдардаг, ахмад настан, элэг хамгаалах шаардлагатай хүмүүст онцгой тохиромжтой.
“Тайгын Сувд” нь Монголын анхны гүний эрдэст усны брэнд бөгөөд Булган аймгийн Хангал сум, Хангайн нурууны гүний чулуулгийн давхаргаар олон зуун жил шүүгдэн бүрэлдсэн байгалийн тэнцвэрт усыг Витафит Групп байгалиар нь савлан, хэрэглэгчдэд хүргэж байна. Уг брэндээрээ дамжуулан Монгол орны онгон байгаль, эрдсийн өвөрмөц найрлагыг дэлхийн тавцанд таниулж, хэрэглэгчдийн эрүүл мэндэд бодит хувь нэмэр оруулж байгаад нь бахархалтай байна.
Дотоод тэнцвэрийн бүтээгч нь байгаль. Түүний элч нь бид.
Витафит Групп
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!