Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 20-ны байдлаар хот хоорондын зорчигч тээврээр Улаанбаатар хот руу 62,256 зорчигч иржээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн зорчигчийн хөдөлгөөний эрчим энэ сар оргил ачаалалтай байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Тодруулбал наймдугаар сарын 1-20-ны өдрийн хооронд хот хоорондын зорчигч тээврээр:

  • Орон нутгаас ➡ Улаанбаатар хот руу 62,256 зорчигч
  • Улаанбаатараас ➡ орон нутаг руу 51,703 зорчигч тээвэрлэсэн байна. 

Энэ хугацаанд хот хоорондын зорчигч тээвэр Улаанбаатар хотоос орон нутагт руу үндсэн 1,734 тээврийн хэрэгсэл нэмэлтээр 122 гарсан байна. Мөн орон нутгаас Улаанбаатар хот руу 1,736 тээврийн хэрэгсэл үүнээс 328 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гарган тээвэрлэлтийг гүйцэтгэжээ.